Саун / Бүтэн биеийн бариа

Бүтэн биеийн бариа, массаж

Удаан суух, ажлын ачаалал, дасгал хөдөлгөөний дараа бие ядарч, булчин чангардаг. Бүтэн биеийн бариа нь нуруу, мөр, хүзүү, гар, хөлийг хамарч, биеийг тайвшруулах зорилготой.

Сауны дараа бариа авахад бие дулаацсан тул илүү тайвшрах мэдрэмж төрдөг. Найз нөхөд, гэр бүлээрээ ирэхдээ саунтайгаа хамт захиалж болно.

Энэ нь эмнэлгийн тусламж, эмчилгээг орлохгүй. Жирэмсэн, зүрх судасны өвчтэй, эрүүл мэндийн онцгой нөхцөлтэй бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй.